COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Шар хантаазтнууд”-ын тоо буурчээ

2019 оны 3 сарын 03

Ерөнхийлөгч Эмануэль Макроны засаг захиргаа, эрх баригчдын бодлого шийдвэрийг эсэргүүцэн Франц улс даяар долоо хоног бүрийн Бямба гаригт жагсаж буй “шар хантаазтнуудын хөдөлгөөн”  өчигдөр /2019.03.02/ 16 дахь долоо хоногтоо өрнөлөө.

“Шар хантаазтнууд”-ын тоо буурчээ

Энэ удаагийн жагсаал цуглаанд оролцсон иргэдийн тоо өмнөх долоо хоногийнхоос даруй долоон мянгаар буурч 39 мянга гаруй хүн жагсчээ. Жагсаал цуглааны хамгийн эхний өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр энэ тоо 300 мянга даваад байсан юм. Хэдий тоо нь буурсан ч тэд тасралтгүй гурван сар гаруй тэмцэж байгаа билээ.

Өмнөх долоо хоногуудын жагсаалыг бодвол энэ удаагийн жагсаал харьцангуй тайван болсон байна. Францын Хөдөлмөрийн яамны сайд Муриэл Пеникауд жагсагчдад хандан “хэт туйлширсан үймээн самуунаа зогсоохыг шаардан, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хамгийн ардчилсан зөв арга зам бол нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм” гэж мэдэгдээд байсан.

Эх сурвалж: EURONEWS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600762
0 эможи

keyboard_arrow_up