COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдүүдийг амиа хорлолтод уруу татаж байгаа гэх Момо гэж юу вэ?

2019 оны 2 сарын 28

Arslan.mn

Нийгмийн сүлжээнд хүүхдүүдтэй харьцаж, тэднийг өөрийгөө гэмтээх, улмаар амиа хорлох үйлдэлд уруу татаж байгаа гэх Момо хэмээх дүрсийн тухай мэдээлэл гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна. 

Момо нь хүүхдийн үзэж байгаа бичлэг, эсвэл WhatsApp  аппликейшний дундуур богино хугацаанд гарч ирээд ямар нэг даалгавар өгдөг аж.

Мөн YouTube-д "Пеппа торой" хүүхэлдэйн кино, "Fortnite", "Minecraft" тоглоомын тухай бичлэгийн үеэр энэхүү дүрс гарч ирж байгаа бөгөөд магадгүй эдгээр бичлэгийг түгээдэг сувгуудыг хакердсан байж болзошгүй гэж үзэж байна.

Үүний ард хакерууд байгаа бөгөөд тэд зөвхөн хүүхэд айлгаад зогсохгүй ийм аргаар хүний хувийн мэдээлэл цуглуулах зорилготой байгаа гэлээ.

BBC агентлагийн мэдээлснээр Умард Ирландын цагдаагийнхан нийгмийн сүлжээгээр Момо хэмээх бие арзасхийм аймшгийн царайтай дүрс тархаад байгаад эцэг эхчүүдийг айж сандрахгүй, тайван байхыг анхааруулжээ. 

МОМО ГЭЖ ЮУ ВЭ?

Момо гэдэг нь унжсан нүдтэй, том амтай, тахиан сарвуутай, урт хар үстэй эмэгтэй хүний дүрс юм. Момогийн баримлыг анх 2016 онд Токиод болсон Vanilla Gallery үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан бөгөөд энэхүү баримлыг Кэйсүкэ Айсава хэмээх уран бүтээлч бүтээсэн хэмээн Википедиад бичсэн байна. 

Зарим эх сурвалжаас үзэхэд энэ нь төрөхийн хүндрэлээс болоод хүүхдээ алдсан нас барсан эмэгтэй бөгөөд шувуу болж хувираад, шөнөөр нисэн айдас түгээдэг гэсэн агуулгатай аж.

ХҮҮХДҮҮД АМИА ХОРЛОЖЭЭ

Заримдаа Момо утас руу залгаж, уйлж эсвэл хүйтнээр инээмсэглэж таныг айлгах магадлалтай гэнэ.

"Момо Челленж" нь анх 2018 оны зургаадугаар сараас нийгмийн сүлжээгээр тархаж эхэлсэн байна.

Гаднын мэдээллийн хэрэгслээр анхааруулж байгаагаар Момо нь WhatsApp мессенжер хэрэглэдэг хүүхдүүдийн хаягаар нэвтэрч "Момо таны талаар бүх зүйлийг мэднэ. Та төчнөөн хоногийн дараа үхэх болно" гэсэн агуулгатай зурвас илгээх магадлалтай аж. Тухайн “этгээдийг” устгаж, блоклох боломжгүй юм байна.

Заримдаа Момо утас руу залгаж, уйлж эсвэл хүйтнээр инээмсэглэж таныг айлгах магадлалтай гэнэ.

DailyMail-д бичсэнээр Лин Диксон гэх эмэгтэйн найман настай хүү Момо Челленжийн  хохирогч болсон байна. Энэхүү дүрс нь WhatsApp, Facebook, YouTube-д гэнэт гарч ирж, амиа хорлох үйлдэлд уриалдаг гэжээ. Найман настай хүүгийн ээж Лин Диксоны ярьснаар түүний хүүхэд харанхуйгаас айж, ганцаараа үлдэхээр айгаад байна гэх болжээ. Харин үүний буруутан нь Youtube-ийн Момотой видео байсан гэнэ. Хүүг "Пеппа торой" хүүхэлдэйн кино үзэж байхад нь Момо гэнэт гарч ирсэн байна.

“Хүү маань утасныхаа жагсаалтад Момогийн зураг байсныг үзүүлээд, Момо өөрт нь гал тогооны өрөөнөөс хутга авч хоолой руугаа хатгах заавар өгсөн тухай надад хэлсэн” гэжээ.

Тэднийг Момогийн хохирогч болсон байх магадлалтай гэж үзэж байгаа аж. 

"Би хүүдээ энэ маш муу тоглоом, муухай зүйл хийдэг муу хүмүүс олон байдаг тухай тайлбарласан" гэжээ. "Хүү маань ганцаараа хоёр давхар руу гармааргүй байна, тэнд харанхуй байгаа учраас айгаад ганцаараа унтахаас ч айж байна гэсэн. Бид хүүхдийнхээ юу үзэж байгааг байнга хянаад байж чадахгүй тул бидэнд аймшигтай байна" хэмээн Лин Диксон ярьсан байна.

Саяхан 12 настай аргентин охин, Энэтхэгт 18 настай хүү, Колумбд хоёр хүүхэд, Бразильд нэг, Францад нэг хүүхэд амиа хорложээ. Мөн Украинд нэг хүүхэд амиа хорлох оролдлого хийсэн ч аврагдсан байна. Тэднийг Момогийн хохирогч болсон байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Мөн Герман, Америкт энэ тоглоом ихээхэн тархсан  талаар BBC  дамжуулжээ.

2018 оны арваннэгдүгээр сард 12 настай бельги хүү өөрийгөө боомилсон хэрэг гарсан бөгөөд мөн л түүний утаснаас Момогийн зурвасыг олсон байна.

Их Британийн Челтенхэмд таван настай охин YouTube- ээр бичлэг үзэж байгаа Момогийн даалгавраар үсээ хайчилжээ. Энэ талаар Фэйсбүүкт нийтэлсэн байна. Үсчний хэлснээр хүүхэд Момогийн талаар тасралтгүй ярьж байсан аж. Харин ээж нь балмагдсан байдалтай байсан гэнэ. Момо нь хүүхдүүдэд үсээ тайрах, хоолой руугаа хутгаар хатгах, өөрийгөө шатаах зэрэг үйлдэлд уриалаад байгаа гэв.

Дэлхий даяар энэ мэтчилэн олон эцэг эх хүүхэд нь ийм асуудалтай тулгарсан талаар гомдол мэдүүлжээ.

ХҮҮХДЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ

Их Британийн Үндэсний аюулгүй байдлын нийгэмлэгээс хүүхдээ Момогоос хэрхэн хамгаалах талаар зааварчилгаа өгсөн байна.

Хүүхэд тань хэтэрхий их цагийг интернэтэд өнгөрүүлж ямар нэг зүйл нууж байгаа бол заавал анхаарч харж байхыг санууллаа. Ялангуяа хүүхэд таныг хажууд нь дөхөж очиход дэлгэцээ солих, төхөөрөмжөө унтраах зэрэг ямар нэг юм нуух үйлдэл хийж байгаа бол заавал шалгаарай. 

Мөн хүүхдүүддээ танихгүй хүнд хувийн мэдээллээ өгөхгүй байх ёстойг тайлбарлаж, тэдэнд хэн нэгэн хүсэхгүй байгаа зүйлийг нь хийлгүүлэх эрхгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Түүнчлэн “эцэг эхийн хяналт”-ын тохиргоог хүүхдийнхээ ашиглаж байгаа төхөөрөмжинд суулгах хэрэгтэй гэж зөвлөж байна.

Хүүхдийн зан авир тогтворгүй болох, зурвас илгээхдээ сандрах, эсвэл утсан дээр нь шинэ дугаарууд, имэйл хаягууд бүртгэгдсэн байвал эцэг эхчүүд санаа тавих нь зүйтэй.

Мөн хүүхдийнхээ хэрэглэж байгаа аппликейшн, тоглоомын талаар, тэдгээр нь ямар аюул учруулж болзошгүйг ярилцаж байх шаардлагатай аж.

"The Sun" сонин  "Момо" тархаж байгаатай холбоотойгоор дараах зөвлөгөөг өгчээ.

  1. Хүүхэдтэйгээ ярилцаарай. Энэ нь байцаалт биш харилцан яриа байх ёстойг анхаараарай
  2. Өсвөр насны хүүхдийнхээ асуудлыг анхааралтай сонсож байгаарай
  3. Хүүхдэдээ чин сэтгэлээсээ санаа тавьж байгаарай. Үгүй бол хүүхэд тантай ярилцахаа больж санаа зовж байгаа асуудлаа ярихаа болино.
  4. Хүүхдэдээ “үгүй” гэж хэлж сурга. Бусдын зүгээс ямар нэг дарамт шахалт ирж, хүсэхгүй зүйлийг нь хийлгэх гээд байвал энэ үгийг хэлж сургах хэрэгтэй.
  5. Хүүхдэдээ ямар ч асуудал тулгарсан хамгийн түрүүнд ээж аавдаа хэлж байх хэрэгтэй гэдгийг ойлгуулаарай

Эх сурвалж: BBC, DailyMail, Wikipedia 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
1
600679
13 эможи

keyboard_arrow_up