COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ким Жон Ун Вьетнамд иржээ

2019 оны 2 сарын 26

Ким Жон Ун Вьетнамд иржээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Пеньянаас Хятад хүртэл 60 цагийн турш аялж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх дээд хэмжээний уулзалтад оролцохоор Вьетнамд өнөөдөр иржээ. Мао загварын хар өнгийн хослол өмссөн Кимийг Лангшон мужийн Донгдан төмөр замын өртөөнд очих үеэр нь тус мужийн эрх баригчид хүндэтгэн хүлээн авчээ.

Ким Жон Ун маргааш, нөгөөдөр хоёр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай дээд хэмжээний уулзалт хийх юм.

Түүнийг төмөр замын өртөөнд очиход Хойд Солонгосын албаныхан угтан авсны дотор БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн тусгай элч төлөөлөгч Ким Хёк Чоль болон Ерөнхийлөгчийн албаны дарга Ким Чан Сон нар байжээ. Эдгээр албан тушаалтнууд нь Ханойд болох дээд хэмжээний уулзалтын өмнө АНУ-тай хийх уулзалт, аюулгүй байдал, протокол болон бусад логистик асуудлуудын талаар яриа хэлэлцээ хийсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гаригийн шөнө Вашингтоноос нисч, Ханойн олон улсын нисэх онгоцны буудалд газардах аж. Тэд пүрэв гаригт яриа хэлэлцээгээ эхлүүлэх юм байна. Энэ нь Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтаас хойш найман сарын дараах Ким, Трампын анхны яриа хэлэлцээ болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600573
0 эможи

keyboard_arrow_up