COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Венесуэл Колумбиас дипломат харилцаагаа тасалж байна гэж мэдэгджээ

2019 оны 2 сарын 24

Венесуэлтэй хил залгаа оршдог Колумби улсаас дипломат болон улс төрийн харилцаагаа тасалж байна гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро бямба гарагт мэдэгдэв. Тэрбээр энэ тухай нийслэл Каракас хотод цугласан Засгийн газрыг дэмждэг жагсагчдад хандан хэлжээ.

"Колумбийн Элчин сайдын яамны ажилтнууд 24 цагийн дотор Венесуэлийг орхих ёстой" гэж Н.Мадуро нэмж хэлжээ.

Н.Мадурогийн дээрх мэдэгдлийн дараа Колумбийн Засгийн газар ямар нэгэн хариу өгөөгүй байна. Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке Венесуэлийн сөрөг хүчнийг дэмжиж буйгаа удаа дараа илэрхийлж, Н.Мадурогийн Засгийн газрыг шүүмжилж байсан билээ.

Бямба гарагийн өглөө Колумбиар дамжин ирсэн аль улсынх нь үл мэдэгдэх хүмүүнлэгийн тусламжийг сөрөг хүчнийг дэмжигчид “Симон Боливар” гүүрээр давуулахыг оролдсон байна. Тухайн үед хоёр хүн гэмтэж бэртжээ.

“Тэвчээр барагдлаа. Колумбийн газар нутгийг ашиглан Венесуэлийн эсрэг үйл ажиллагаа явуулахыг бид дахин хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж Н.Мадуро хэлсэн байна.

Венесуэл улс руу гадаадын орнуудаас хүмүүнлэгийн тусламж нэвтрэхээс урьдчилан сэргийлж, Колумби болон Бразилтай залгаа хилийн гол зорчих хэсгүүдийг хаагаад байгаа билээ. 

 

Эх сурвалж: montsame.mn  Э.Хулан
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
600501
1 эможи

keyboard_arrow_up