COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Заавал очиж нүдээр үзэх ёстой гайхамшигтай газрууд

2019 оны 2 сарын 23

Заавал очиж нүдээр үзэх ёстой гайхамшигтай газрууд

Та дэлхий дээрх шүтэж биширмээр гайхамшигт газруудад очиж үзмээр л байдаг биз дээ. Таны очиж байсан болон аялахыг хүсдэг газруудад эдгээр газрууд байхгүй юм биш биз. Зам хол,  багагүй зардал шаардагдах ч та дор дурдсан газрууд руу очсоноо гайхамшгийг үнэхээр мэдрэх болно. Та энэ нийтлэлээс манай гараг дээр ямар сайхан үзэсгэлэнтэй газрууд байдгийг мэдэхээр барахгүй аялалд гарахаар төлөвлөж ч магадгүй юм. Танд амжилт хүсье.

1."Каппадоки", Турк

Туркийн  гайхамшигт байгалийг хүн бүхэн магтан шагширдаг. Гэхдээ  хязгаар мужийн нутагт  нь байдаг энэхүү түүхэн газрыг тэр бүр мэдэхгүй байж магад. Энд та өглөөний цэнгэг агаарт бөмбөлгөөр хөөрч, тэнгэрээс гүн хавцал, хөндий, чулуулгийн өвөрмөц тогтцыг ажиглаж болно.

Image result for "Каппадоки", Турк

2. "Арслан зааны нуур", Калифорни

Асар том хөндийн дунд сайхан байгалиар хүрээлэгдсэн зүрхэн хэлбэртэй халуун рашаан. Нэр нь л уг нуурын  хэмжээ, цэвэр тунгалаг ус, тал хөндийн байдлыг хэлээд өгнө.

АНУ-ын гайхамшигт том булаг зурган илэрцүүд

3. Финлянд-ын “Какслауттанен” зочид буудал

Та Арктик-ийг хатуу ширүүн уур амьсгалтай, тэсгэм хүйтэн гэж боддог бол таны бодлыг энэ зочид буудал эрс өөрчилнө. Та энэхүү гайхамшигтай, бөмбөлөг хэлбэртэй шилэн зочид буудалд амарч туйлын сайхан туяаг харж болно.

Финлянд-ын “Какслауттанен зурган илэрцүүд

4. Англи-ийн "Гэгээн Михаил-ын уул"

Франц улсад байдаг "Сен-Мишел"-ийн уулын ихэр нь "Ла-Манш"-ийн нөгөө талд байдаг. Уснаас ганцаараа цухуйж харагдах уулан арал 1000 гаруй жилийн түүхтэй ба байгалийн өвөрмөц тогтцоороо олон арван домог, үлгэрийн сэдэв болсон байдаг. Уг уулыг 1650 оноос хойш Сент-Обины гэр бүл эзэмшиж байгаа бөгөөд харуулын цамхаг нь олон хүний  гайхшралыг төрүүлдэг.

5.Сенот Ик-Киль, Мексик

Мексик нь байгалийн үзэсгэлэнт газар, хавцал, цохио элбэгтэй бөгөөд  хамгийн алдартай нь Ик-Киль юм. Энд очиход 26 метр бартаат зам  туулах хэрэгтэй ч 40 метрийн гүн дэх 60 метрийн диаметртэй тунгалаг нууранд сэлж, зугаацаж болно гэдгийг санаарай.

mexico зурган илэрцүүд

Эх сурвалж: caak.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600487
7 эможи

keyboard_arrow_up