COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШХАБ-ын эргэн тойронд

2019 оны 2 сарын 22

Сүүлийн өдрүүдэд ШХАБ-д элсэх эсэх талаар олон нийт нийлээдгүй шуугиж байгаа. Тэгвэл ШХАБ гэж чухам ямар учиртай байгууллага болох түүнд элссэн орнууд хэрхэн хамтарч ажилладаг тухай хүргэе.

ШХАБ гэж юу вэ?

1996 онд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстаны тэргүүнүүдийн уулзалтаар хилийн районуудад цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү баримтад тулгуурлан “Шанхайн тав” гэсэн улс төрийн нэгдлийн суурь тавигдсан.

Анх ШХАБ-ын үйл ажиллагаа аюулгүй байдлыг хангах, цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх асуудалд төвлөрч байлаа.Тодруулбал, экстремизм, терроризм, сепаратизм гэсэн гурван “изм”-ын аюулыг сөрөн зогсох тухай асуудлыг голчлон хэлэлцдэг байж. Аажимдаа үйл ажиллагааных нь хүрээ тэлж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг олон салбарыг хамрах болсон түүхтэй.

ХАБ-д оролцогч улсуудын хүн ам нь 1 тэрбум 455 сая бөгөөд нийт хүний нөөцөөрөө манай гаригийн бүх хүн амын дөрөвний нэг нь болж байна.Тус байгууллага дэлхийд АНУ-ын дараа ордог хятадын эдийн засгийг оролцуулаад хүчирхэг эдийн засгийн нөөцтөй юм.

Энэ байгууллага НҮБ-д 2004 оноос ажиглагчийн статустай болсон юм.ШХАБ 1997 онд байгуулсан гэрээндээ хилийн бүсэд зэвсэгт хүчнийг харилцан адилаар хорогдуулахаар болж, энэ нь Ази Номхон далайн бүсэд цэргийн хурцадмал байдлыг намжаах, анхны алхам байв. Зарим шинжээчид ШХАБ-ыг АНУ-ын эсрэг чиглэсэн Орос, Хятад тэргүүтний нэгдэл гэж үздэг.

ШХАБ дахь Монголын оролцоо 

Монгол Улс ШХАБ-ыг тус бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд ШХАБ-д ажиглагчийн статустай болсон юм.

Ажиглагчийн статустай болсоноосоо хойш Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол  оролцож, салбарын сайд нарын уулзалт болон бусад арга хэмжээнд зохистой түвшинд орлцохыг эрмэлзэж иржээ.

2007 онд Монгол Улс ажиглагч орнуудын дотроос хамгийн түрүүнд ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг өөрийн орондоо урьж айлчлуулсан.

ШХАБ дахь манай улсын оролцоо цаашид ямар байх вэ гэдэг дээр өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно” гэж байсан юм.Тэгвэл өнөөгийн төрийн тэргүүн Х.Баттулга саяхан болсон Монголын эдийн засгийн чуулганы үеэр “ШХАБ-тай энэ жилдээ багтаан ахисан түвшинд аваачиж, илүү идэвхтэй хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна.Ингэснээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай нөхцөл үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болно.” хэмээн мэдэгдсэн юм.

ШХАБ-ын өнөө жилийн уулзалт энэ сарын 9-10-нд Хятадын Чиндао хотод болно.Энэхүү дээд хэмжээний уулзалтад Энэтхэг, Пакистан, БНХАУ, Казахстан, ОХУ, Тажикстан зэрэг орнууд албан ёсны эрхтэйгээр оролцох юм. Харин манай улс болон Иран, Беларусь, Афганистан улс ажиглагчийн статустайгаар оролцоно. ШХАБ Ази-Европ дахь хүчээ өсгөхийн тулд Иранаас гадна манай улсыг жинхэнэ гишүүнээ болгохоор мэрийж байгаа гэсэн тайлбар анхаарал татдаг. Иран ШХАБ-ын гишүүн болбол ШХАБ-ын бүх улс бидний гуравдагч хөрш Америкийн хоригт орно гэсэн болгоомжлол бий. Өөрөөр хэлбэл бид энэ байгууллагын жинхэнэ гишүүн болвол Америкийн хоригт багтана гэсэн үг.

ШХАБ-Д ХАРИЛЦАН АЖИЛЛАГААГ ХЭРХЭН ЯВУУЛДАГ ВЭ

ШХАБ-ын дээд байгууллага нь Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт жилд нэг удаа хуралддаг.

  • Нэгдлийн байнгын ажилла-гаатай хоёр байгууллага болох ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар Бээжинд, Бүс нутгийн террорын эсрэг бүтэц Ташкентад байрлан ажилладаг
  • Шинжлэх ухаан, чухал асуудлаар судалгаа, шинжилгээ хийдэг Нийгмийн зөвөлгөө шинжээчдийн байгууллагыг 2006 онд бий болгосон.
  • ШХАБ-ын ажиллагааны нэг чухал чиглэл нь хүмүүнлэгийн хамтын ажиллагаа юм. Орос 2007 онд ШХАБ-ын их сургууль байгуулах санал дэвшүүлж, уг саналыг 2008 онд баталжээ. ШХАБ-ын их сургуульд Беларусь, Казахстан, Киргиз, Орос, Тажикстан, Узбекстан, Хятадын 80 их дээд сургууль багтдап Магистратурын долоон чиглэлээр мэргэжилтэн бэлгэдэг
  • 2015 онд Москва хотноо гишүүн орнуудын залуусын олон улсын картыг (SCO Youth Card) танилцуулсан. Карт нь тус байгууллагын түүх, соёлыг судлах, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тусалж байгаа залуусын төлөөлөлд олгогдох юм.

ШХАБ-ЫН ХҮРЭЭНД ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ

  • Тус нэгдэлд хамрагдсан орнуудын төр, засгийн тэргүүн нарын анхны уулзалт 2001 онд болсон. Энэ үеэр худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт таатай нөхцөл бүрдүүлэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн үндсэн чиглэлүүд болон зорилгын тухай Дурсамжийн бичигт гарын үсэг зуржээ. Уг дурсамж бичигт нефть, хийн салбарыг хөгжүүлэх, тээврийн дэд бүтэц бий болгох, бараа, үйлчилгээний таатай нөхцөл бий болгох зэргийг тэргүүлэх чиглэлээ гэж үзжээ.
  • Бээжин хотноо 2003 онд Засгийн газрын тэргүүн нар эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны 2020 он хүртэлх хөтөлбөрийг баталсан. Ойрын ирээдүйд бараа эргэлтийг нэмэгдүүлэх, урт хугацаа-ны ирээдүйд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зорилтыг дэвшүүлсэн байв. Уг баримтад эрчим хүч, тээвэр, ХАА, телехолбоо, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбаруудыг тэргүүлэх чиглэлээ гэжээ.
  • ШХАБ-ын бас нэг тэргүүлэх чиглэл нь санхүүгийн салбарын хамтын ажиллагаа юм. Үүний хүрээнд Хөгжлийн банк, Хөгжлийн санг байгуулсан. Хөгжлийн банк байгуулах санаачилгыг Хятад 2010 онд гаргасан юм. Улс хоорондын дэд бүтцийн төслүүдийг энэ банк санхүүжүүлэх юм. Харин Хөгжлийн сан байгуулах санаачилгыг Владимир Путин 2013 онд санал болгожээ. 2015 онд байгууллагын банк хоорондын нэгдлийн бааз дээр Төслийн санхүүжилтийн олон улсын төвийг байгуулахаар шийдсэн байна.
  • 2013 онд Оросын санаачилгаар ШХАБ-ын Эрчим хүчний клуб ажиллаж эхлэв. Үүнийг байгуулах дурсамжийн тунхаглалд ОХУ БНХАУ-аас гадна Афганистан, Беларус, Монгол, Казахстан, Тажикстан, Турк, Шри-Ланка, Энэтхэг гарын үсгээ зурсан байна.
  • 2015 онд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны дараагийн таван жилийн хөтөлбөрийг боловсруулжээ. Үүнд арван чиглэлийн 100 төсөл, 100 тэрбум ам.долларын санхүүжилт багтжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600462
0 эможи

Zochin
2019-02-24 08:48
Shhab ch bolohgvi yum bhgvi l yum bna.gants zvil ni Amerik horig tawiad amerikaas mongolchud hoogdoj irehiin bishv.er ni bol amerikgvi l bolnoo gj oilgohin bna.
keyboard_arrow_up