COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Америкчууд өнгөрсөн онд 143 сая ам.долларыг цахимаар танилцсан хүндээ алджээ

2019 оны 2 сарын 14

Arslan.mn

АНУ-ын Худалдааны комисс Валентины баярыг тохиолдуулан 2018 онд Америкчууд 143 сая ам.долларыг цахимаар танилцсан хүндээ  алдсан талаар ахин сануулжээ.

2018 онд тус агентлагт интернетээр дамжуулан танилцсан хүндээ "хулхидуулж", эдийн засгийн хувьд хохирсон 21 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн гэнэ. Энэ нь ийм төрлийн залиланд нэг иргэн 2,600 ам.долларыг алдаж байгаа гэсэн үг бөгөөд дундаж хэмжээ бусад төрлийн залилангуудын дунджаас даруй 7 дахин их байгаа юм.

Өнгөрсөн жил 21 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. 

Иймд АНУ-ын Худалдааны комиссоос уулзаж байгаагүй хүмүүстээ мөнгө зээлэхгүй байхыг, тухайн хаягаа жинхэнэ эсэхийг сайтар нягтлахыг зөвлөжээ.

Эх сурвалж: NPR

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600239
0 эможи

keyboard_arrow_up