COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Савласан жимсний шүүснүүдэд хүнд металл агуулагдаж байсныг тогтоожээ

2019 оны 1 сарын 31

Савласан жимсний шүүснүүдэд хүнд металл агуулагдаж байсныг тогтоожээ

АНУ-д худалдаалагдаж буй савлагаатай жимсний шүүс буюу juice-нд хүнд металл агуулагдаж байсныг шинжилгээгээр илрүүлжээ. "Consumer Reports" ТББ-аас америкчуудын түгээмэл хэрэглэдэг 45 компанийн савласан жимсний цэвэр шүүсэнд шинжилгээ хийхэд хар тугалга, кадмий, хүнцэл зэрэг хүнд металл бүгдэд нь тодорхой хэмжээгээр, зарим нэрийн шүүсэнд нь мөнгөн ус агуулагдаж байсан аж. Жимсний шүүсэнд агуулагдаж буй эдгээр хүнд металыг бага хэмжээгээр удаан хугацаанд хэрэглэснээр бөөрний өвчлөл, хорт хавдар, цусны даралт ихсэх, чихрийн шижин тусах эрсдлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхдүүдийн сурах чадамжийг бууруулах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Хар тугалга, кадмий, хүнцэл зэрэг хүнд металл нь агаар, ус, хөрсөөр дамжих, эсвэл үйлдвэрлэлийн явцад хүнсний бүтээгдэхүүнд ордог аж.

Савласан жимсний шүүснүүдэд хүнд металл агуулагдаж байсныг тогтоожээ

Consumer Reports” ТББ-ийн судалгааны багийнхны шинжилгээнд оруулсан 45 бүтээгдэхүүнээс 21-т агуулагдаж байсан органик бус хүнд металлын нэгдэл нь өдөр бүр уухад зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн,  7-д нь хүүхэд өдөрт тал аягыг уухад л эрүүл мэндийг нь хохирохуйц хэмжээнд байсан нь хэрэглэгчдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж буйг нотлох томоохон баримт болж буй юм. Органик хэмээн тодотгосон шахаж, савласан цэвэр жимсний шүүсэнд агуулагдах хүнд металын хэмжээ 8 жилийн өмнөх судалгаатай харьцуулахад бага гарсан гэнэ.

Нью-Йоркийн Анагаах ухааны сургуулийн хүүхдийн өвчин эмнэлзүйн захирал доктор Лео Трасанд "Шинжлэх ухааны үүднээс авч үзэхэд өчүүхэн жаахан хэсэг нь ч дааврыг хэвийн бус болгож өвчлөлд хүргэдэг үе гэж байдаг гэдгийг энэ жишээ улам тодорхой болгож байна. Иймээс хүүхэддээ органик нэртэй савласан жимсний шүүс уулгахын оронд нэг ширхэг алим идүүл, эсвэл зүгээр л аяга ус уулга" гэж зөвлөжээ. 

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599891
0 эможи

keyboard_arrow_up