COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Татвараас зайлсхийсэн жүжигчдээс 11 тэрбум юань хураажээ

2019 оны 1 сарын 26

Өнгөрсөн оны тавдугаар сард Хятадын телевизийн хөтлөгч Цюй Ён Юань жүжигчин оддын давхар гэрээг илчилсэн билээ. Том жүжигчид нэг кинонд тоглохдоо хоёр гэрээ зэрэг байгуулдаг нь илэрсэн. Татварын газарт зориулсан гэрээнд 10 сая юанийн гэрээнд гарын үсэг зурсан ч жинхэнэ гэрээ нь 50 сая юанийн хөлстэй байх явдал маш их байлаа.

Засгийн газраас энэ хэргийг мөрдөн шалгасаар олон жүжигчин давхар гэрээ байгуулдгийг илрүүлж, арга хэмжээ авахаар болоод байсан юм. Өнгөрсөн оны аравдугаар сард эхэлсэн шалгалтын ажиллагаа өндөрлөж, Хятадын Засгийн газар нийт 11 тэрбум юанийн торгууль, татвар хураан авсан байна. Хамгийн их "хохирсон" нь жүжигчин Фань Бинбин. Тэр 129 сая ам.доллар төлөх болсон. Түүнээс гадна хэрэгт орооцолдсон 17 алдартны нэрийг Цагдаагийн газраас дэлгээгүй. Сүүлийн үед киноны олон төсөл зогсож, олон студийн орлого буурсан тул Засгийн газраас мөрдлөгө, шалгалтыг дуусгахаар шийдвэрлэжээ. Гэхдээ татвараас зайлсхийгчидтэй хатуу тэмцэнэ гэдгээ дахин анхааруулсан.

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599707
1 эможи

keyboard_arrow_up