COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сөүл: Дэлхийд анхдагч 5G технологийг ашиглан нийтийн тээвэрт жолоочгүй автобусыг ирэх 6 сард нэвтрүүлнэ

2019 оны 1 сарын 25

souel зурган илэрцүүд

БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас энэ оны 6-р сар хүртэл дэлхийд анхдагч 5G технологийг ашиглан нийтийн тээвэрт жолоочгүй автобус ашиглахаар туршилт хийж байгаа ба туршилтын давуу эрхийг SK телеком компанид өгсөн тухай мэдээлжээ. Юуны түрүүнд жолоочгүй автобус явуулахын тулд уг автобусны мэдрэгчээр холбогдох зам, машин, хүнийг хүртэл бэлдэх шаардлагатай аж. Мөн машинд шаардлагатай зогсоол, цахилгаанаа цэнэглэх зайтай зогсоол гэх зэрэг олон зүйлийг хийх юм байна.

SK телекомын гаргасан жолоочгүй 5G автобус нь энэ оны 6 сараас эхэлж явах бөгөөд 24 цагаар үйлчлэх юм байна. Үүнтэй уялдуулан одоо хэрэглэж буй тээврийн хэрэгслийн олон төрлийн картуудыг нэгтгэх ба карт унших төхөөрөмжүүдийг шинэчлэн дэлхийд анх удаа 5G ухаалаг карт гарган энэ оны 10 сараас эхлэн Сөүлийн 1600 автобусанд шинэ төхөөрөмжөө суурилуулах юм байна.

Жолоочгүй автобус гаргаснаар зам тээврийн зөрчлийг 30% буурна гэж үзэж байгаа бөгөөд автобусанд суухдаа ухаалаг утсаараа автобусныхаа дугаарыг шалган буух буудлаа сонгоход буух дохио дарах шаардлагагүйгээр зогсох юм байна.

Ирэх жилээс эхлэн 100 ширхэг таксины холболттой төхөөрөмжинд “Т мар”-ийг ашиглан суурилуулах бөгөөд холболттой төхөөрөмжийн үйлчилгээг 8 газарт нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.

Сөүл хотын зам тээврийн газрын даргын хэлснээр “Сөүл нь жолоочгүй тээвэр, холболттой төхөөрөмж, 5G технологоор давамгайлсан ирээдүйн шинэ хотын төрхийг, шинэлэг нийтийн тээврээр дэлхийн түвшиний хот болохоо харуулах таатай боломж бүрдэж байна” гэжээ.

Эх сурвалж: zuv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599688
0 эможи

keyboard_arrow_up