COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Конго улсад улс төрийн байдал хурцаджээ

2019 оны 1 сарын 21

Конго улс зурган илэрцүүд

Конго улсын дээд шүүхээс парламентийн болон ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан Феликс Чисекеди-г дэмжсэн тогтоол гаргасан байна. Харин түүний гол өрсөлдөгч Мартин Фаюулу тогтоолыг эсэргүүцэн ард иргэдийг эсэргүүцэлд уриалан дууджээ.

Чисекеди-г дэмжигчид шүүхийн тогтоолд баярлан гудамж талбайд баяраа тэмдэглэцгээж байхад Мартин Фаюулу “шүүхийн энэ шийдвэр төрийн эргэлт хийх нөхцөл бүрдлээ” гэсэн байна. Түүний энэ мэдэгдэл Бүгд найрамдах ардчилсан Конго улсын улс төрийн хямрал газар авах вий гэсэн болгоомжлол дагуулж эхэллээ.

Өнгөрөгч 12 дугаар сарын 30-нд болсон Конгийн парламентийн болон ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилал, нийгмийн хөгжлийн төлөө холбооноос нэр дэвшигч Феликс Чисекеди 38,6 хувийн дэмжлэг авсан бол түүний гол өрсөлдөгч Сөрөг хүчний хөдөлгөөнийн нэр дэвшигч Мартин Фаюулу 34,8 хувийн санал авсан юм.

Эх сурвалж:  МҮОНР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599497
0 эможи

keyboard_arrow_up