COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сахалины иргэд Японд ямар ч арлыг буцааж өгөх хүсэлгүйгээ илэрхийлж жагслаа

2019 оны 1 сарын 21

ОХУ-ын алс дорнодын Сахалин арлын хэдэн зуун оршин суугч Бямба гарагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Тэд Япон улсад Курилын арлуудын маргаантай хэсгийг буцааж өгөхийг эсэргүүцсэн байна. Бүс нутгийн төв Южно Сахалинскт болсон жагсаалд 300 орчим хүн оролцжээ.

Энэ үеэр нийгмийн дэг журмыг алдагдуулсан шалтгаанаар нэг хүн цагдаа нарт баривчлагдаж, хоёр цагийн дараа суллагдсан байна. Сахалинд сүүлийн үед ийм сэдэвтэй эсэргүүцлийн арга хэмжээнүүд үе үе зохион байгуулагдаж байгаа.

Оросын тал Өмнөд Курилын арлууд гэдэг, Японд Умард газар нутаг гэж нэрлэдэг дөрвөн арлын маргаан дэлхийн хоёрдугаар дайнаас хойш үргэлжилж байна.

Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр Зөвлөлтийн цэрэг булаан эзэлсэн гэдэг эдгээр арлуудын асуудал хоёр орны хооронд энхийн гэрээ байгуулахад саад болдог.

1956 онд Зөвлөлтийн тал энхийн гэрээг байгуулмагц дөрвөн арлын жижиг хоёрыг нь (Шикотан, Хабомай) Японы талд буцааж өгөх санал тавьж байжээ.

Гэвч Японы тал дөрвөн арлыг дөрвүүлэнг нь буцааж авах шаардлага тавьдаг.

Ирэх долоо хоногт Японы ерөнхий сайд Шинзо Абэ Москвад айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай газар нутгийн маргааны асуудлаар хэлэлцээр хийх гэж байна.

 

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599458
0 эможи

keyboard_arrow_up