COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Доналд Трамп хүлээн авалтанд зориулан 300 бургер захиалж, хувиасаа төлбөрөө хийжээ

2019 оны 1 сарын 16

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп их сургуулийн Clemson Tigers хөл бөмбөгийн клубын тамирчдыг хүлээн авахдаа 300 гаруй бургер захиалж, мөнгийг нь өөрөө төлжээ.

Тэрбээр төрийн байгууллагуудын санхүүжилт зогссоны улмаас Цагаан ордонд тогоочийн хүрэлцээ муу байна гэжээ.

"Бүх зүйл "тэг зогсолтоос"  боллоо. Түргэн хоол захиалж, би хувиасаа төллөө" хэмээн Доналд Трамп сэтгүүлчдэд ярьжээ.

Тэг зогсолт болсноос үүдэн 800 гаруй мянган төрийн албан хаагч цалингүй болжээ. Мөн Цагаан ордны зарим ажилтнууд цалингүй амралт авчээ. 

"Бидэнд пицца, 300 гамбургер, шарсан төмс байна. Ерөнхийдөө бүгд л бидний идэх дуртай хүнс" хэмээн Трамп хөл бөмбөгчидтэй оройн хоол идэхийн өмнө хэлсэн байна.

Түүнээс ямар түргэн хоолонд дуртай талаар асуухад бүгдэд нь дуртай хэмээжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599332
0 эможи

дэлхийд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up