COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Токиогийн олимпийн наадам эхлэхэд 555 хоног үлдлээ

2019 оны 1 сарын 15

 

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон зуны олимпийн наадам Японы Токио хотод 2020 онд зохион байгуулагдах билээ. Тодруулбал, “Токио 2020” олимпийн наадам эхлэхэд 555 хоногийн хугацаа үлдээд байна. Олимпийн наадам болон паралимпийн наадамд ажиллах сайн дурын ажилтны бүртгэлийг өнгөрөгч 2018 онд хийсэн юм. Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс тэмцээн, уралдааны тасалбарыг ирэх хавраас эхлэн худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Тасалбарын үнэ 2020 иенээс 300 мянган иенийн хооронд байгаа бол олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагааны тасалбарын үнэ 12-300 мянган иенийн хооронд байх юм байна.

Тоглолтын тасалбар худалдан авахыг хүссэн иргэд https://tokyo2020.org/en/ хаягаар бүртгүүлж, мэдээлэл аваарай. Олимпийн наадмын тасалбар ирэх хавар худалдаанд гарахад, иргэд үзэхийг хүссэн тоглолтын тасалбараа онлайнаар худалдан авах боломжтой.
 
Энэ онд зохион байгуулагдах тив, дэлхийн томоохон тэмцээн уралдаан олимпийн эрх болон эрхийн оноо олгож эхэлнэ. Монголын баг тамирчдыг томоохон тэмцээн уралдаан хүлээж байна.

Эх сурвалж: zuv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599255
0 эможи

keyboard_arrow_up