COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Франц Улс ОХУ-ын сангийн сайд агсныг шилжүүлэн өгчээ

2019 оны 1 сарын 14

оросын прокурорын газар зурган илэрцүүд

Оросын прокурорууд 200 гаруй сая ам доллар шамшигдуулсан хэрэгт сэжиглэгдэж буй Сангийн сайд асан Алексей Кузнецовыг шилжүүлэн авах хүсэлт илгээснээс 5 жилийн дараа буюу саяхан Франц улс түүнийг шилжүүлэн өгчээ.

Алексей Кузнецов нь 2008 онд залилан, мөнгө угаах зэрэг хэргүүдэд сэжиглэгдэж эхэлснийхээ дараахан Орос улсаас оргон зайлсан байна.  Өөрийн хамсаатнуудын хамт 14 тэрбум рубль буюу 202,7 сая ам долларыг шамшигдуулсан гэх хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол тэрээр 10 хүртэлх жилийн хорих ял сонсох юм.

Өнгөрсөн Пүрэв гарагт ОХУ-ын Прокурорын ерөнхий газраас Кузнецовыг  шилжүүлэн авсан тухайгаа мэдэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599247
0 эможи

keyboard_arrow_up