COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Малайзын Эзэн хаан тавдугаар Султан Мухамад хаан суудлаасаа татгалзлаа

2019 оны 1 сарын 07

Arslan.mn

Малайзын эзэн хаан тавдугаар Султан Мухамад хаан суудлаасаа татгалзлаа. Жар гаруй жилийн өмнө Британийн колони байхаа больж тусгаар тогтносноос хойш Малайзын Эзэн хаан өөрийн хүсэлтээр хаан суудлаасаа татгалзаж байсан удаагүй. Тэгвэл тавдугаар Султан Мухамад хаан ширээнээсээ ийнхүү бууж байна.
Малайзын Эзэн хаан өөрийн хүсэлтээр хаан суудлаасаа татгалзаж байсан удаагүй.

Түүнийг ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргасныг Эзэн хааны ордноос тайлбарлаагүй ч хаан ширээнээс буух ёслол удахгүй болно гэсэн байна. Малайзын Эзэн хаан тавдугаар Мухамад Оросын нэгэн мисс эмэгтэйтэй гэрлэж, түүний хувийн амьдралын талаар янз бүрийн таамаг өрнөх болсон. Тэрбээр өнгөрөгч 11 дүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа түр хойш тавьсныхаа дараа мөн л түр чөлөөтэй байсныг хэвлэлүүд бичиж байна.

Гэхдээ албаныхан энэ талаарх хов жив, цуу үгэнд ямар нэг тайлбар хийж, түүний эрүүл мэндийн талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байгаа юм. Харин Хааны ордноос 2016 онд хаан болсон тавдугаар Султан Мухамад хаан ширээнээсээ бууж гэртээ буцахад бэлэн болсон гэж мэдээлж байна. Тэрбээр дараагийн Эзэн хаан сонгогдтол хаан хэвээр байх тухай Сингапурын хэвлэлд бичсэн байна.

Тавдугаар Мухамад нь 2016 онд 47 насандаа хаан болсон юм. Тэрбээр бартаат замын уралдаан, буудлага, тэсвэр тэвчээр шаардсан тэмцээн уралдаан зэрэг  эрсдэлтэй спортын төрлүүдэд дуртай болохыг хэвлэлүүд мөн сануулж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598952
0 эможи

keyboard_arrow_up