COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ардчилсан Намын тэргүүлсэн АНУ-ын төлөөлөгчдийн танхим ажилдаа орлоо

админ
2019 оны 1 сарын 04

АНУ-ын конгрессийн 116 дахь бүрэлдэхүүн өчигдөр анхны чуулганаа хийж, гишүүд нь тангараг өргөлөө.

Arslan.mn

Шинэ конгресс Америкийн түүхэнд давтагдашгүй онцлогтой. Хамгийн олон эмэгтэй гишүүнтэй, Муслим, Латин, Уугуул Америк, Африк Америк иргэдийн шинэ үеийн төлөөлөл багтсан энэ танхим Америкийн нийгмийг жинхэнэ утгаараа төлөөлөхөөр болж байгаа.

Энэ удаа төлөөлөгчдийн танхимд Ардчилсан Нам найман жилийн дараа олонх болж байна. Харин танхимыг бүрдүүлж байгаа Бүгд Найрамдахчуудын ихэнх нь уламжлал ёсоор цагаан арьст эрчүүд байгаа юм. Арваннэгдүгээр сард болсон сонгуулийн үр дүнд конгрессийн дээд танхим болох сенатад Бүгд Найрамдахчууд олонх хэвээр үлдсэн билээ.

Ардчилсан Намын лидер Нэнси Пелоси найман жилийн дараа дахин төлөөлөгчдийн танхимын спикер болж байна. Тэр өмнө нь АНУ-ын түүхэнд анхны эмэгтэй спикер болж байсан юм. Одоо 78 настай Пелоси АНУ-ын төрийн дээд албан тушаалтнуудаас гурав дахь хамгийн ахмад улс төрч болж байна. Түүнийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үйл ажиллагаанд хамгийн их шүүлтүүр, хязгаарлалт тавих хүн гэж үзэж байгаа.

Пелоси болон түүний танхимын шийдэх эхний асуудал нь ерөнхийлөгч Дональд Трампын төсөвт тавьсан хориг юм. Трамп Мексикийн хил дагуу хана босгох төслийг нь дэмжихгүй бол төсвийг батлахгүй хэмээн гэдийгээд удаж байна. Үр дүнд нь төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа 13 дахь өдрөө зогсоод байгаа юм.

Үүнээс гадна хөрөнгийн зах зээлийн уналт, Хятадтай хийж буй худалдааны дайн, удирдлагагүй болсон Пентагон зэрэг асуудлууд шил шилээ даран хүлээгдэж байна.

Нэнси Пелоси өчигдөр тангараг өргөхдөө олон тооны хүүхдүүдээр хүрээлүүлж, төлөөлөгчдийн танхимыг Америкийн хүүхдүүдийн төлөө ажиллахыг уриалсан юм.

Эх сурвалж: Quartz
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598860
0 эможи

keyboard_arrow_up