COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын 400 мянга гаруй Төрийн албан хаагч цалингүй ажиллаж байна

2019 оны 1 сарын 03

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн газрынх нь үйл ажиллагаа хэсэгчилсэн саатсаныг зогсоох асуудлаар Конгрессын төлөөлөлтэй уулзсан ч зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Талууд баасан гарагт дахин уулзаж, хэлэлцэхээр товложээ.

Хэдий тийм боловч Төлөөлөгчдийн танхимд олонх болсон Ардчилсан намын гишүүд пүрэв гарагт ажлаа эхэлж, Засгийн газрын үйл ажиллагааг сэргээх хууль баталж магадгүй байна. Ингэснээр гол маргаан дагуулж буй хилийн аюулгүй байдлын асуудал хэдэн долоо хоногоор ч даамжирч магадгүй гэж ажиглагчид үзжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ, Мексикийн хилийн дагуу хана барихад таван тэрбум ам.долларын санхүүжилт батлах шаардлагатай гэж үзэж байгаа бол Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүд үүнд 1.3 тэрбум ам.доллар төсөвлөхөд хангалттай гэсэн байр сууриа хадгалж байна. Гэхдээ Сенатын гишүүдийн байр суурь өөрчлөгдсөн эсэх нь хараахан тодорхойгүй байгаа аж. Лхагва гарагт болсон уулзалтын үеэр энэ талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа саатсаны нөлөөгөөр Вашингтон дахь музей, уран зургийн галерейнуудын үйл ажиллагаа зогсжээ. Санхүүжилт байхгүйн улмаас үндэсний амьтны хүрээлэн болон “National Mall” парк ч хаагдсан байна. Түүнчлэн 800 мянган Төрийн албан хаагчийн тэн хагаст нь цалингүй чөлөө олгосон бол үлдсэн хагас нь цалингүй ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598850
1 эможи

keyboard_arrow_up