COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

CNN агентлаг оны баатраар сайхан сэтгэлт эмчийг онцлов

2018 оны 12 сарын 11

Дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудын нэг CNN жил бүр 10 баатарлаг хүмүүсийг нэрлэж, тэдний үйл ажиллагааг дэмждэг уламжлалтай. Энэ жилийн баатрууд дунд Перу улсын сайхан сэтгэлт эмч Рикардо Пун Чон багтжээ.

Тэрээр Лима хотын эмнэлэгт ажилладаг бөгөөд эмчийг зорих өвчтнүүд ихэвчлэн алс холын хөдөө орон нутгаас ирдэг аж. Эцэг эхээ дагуулан ирдэг хүүхдүүд эмнэлгээс өөр очих газаргүй тул шалан дээр хоноглодог байжээ.

Рикардо эмч энэ байдлыг харж зүрхлээгүй учраас тэдэнд зориулсан түр байрлуулах газар нээж, үнэгүй хооллож орон байраар хангадаг болоод 10 жил өнгөрчээ. Тэр өвчтнүүдийнхээ зөвхөн эрүүл мэндэд анхаараад зогсохгүй гэр бүлд нь, амьжиргаанд нь тусалдаг сайхан сэтгэлтэн юм.

CNN агентлаг 100 гаруй орны 100,000 гаруй нэр дэвшигчээс 300 орчим хүнийг шалгаруулж оны баатар шагнал олгосон байдаг. Уг шагналыг 10,000 ам.доллар болон санаачлан хэрэгжүүлж буй ашгийн бус байгууллагад нь зориулж 50,000 ам.долларын хандив тусламж дагалддаг байна.

 

 

 

Эх сурвалж: zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598057
1 эможи

keyboard_arrow_up