COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно

2018 оны 12 сарын 10

Өнөөдөр Шведийн нийслэл Стокгольм хотод Нобелийн шагнал хүртсэн хүмүүст шагналыг нь гардуулах ёслолын ажиллагаа, баярын хүлээн авалт болох юм. Энэ жил уг шагналыг хүртэгсдийн нэрийг 10-р сард тодруулсан билээ. Энэ нэр хүндтэй шагналыг АНУ, Канад, Франц, Япон, Их Британи, Ардчилсан Конго Улс, Иракт ажилладаг 12 хүн хүртсэн билээ. 

Америк болон Японы эрдэмтэд хавдрын эмчилгээг хийхэд нэн шаардлагатай нээлтийг хийсэн тул физиологи, анагаах ухааны салбарын шагналыг хүртэцгээсэн. Харин лазерын физикийн салбарт хийсэн нээлтийнхээ ачаар Америк, Франц, Канадын эрдэмтэд физикийн шагналыг хүртэх болсон. Химийн салбарт Америкийн хоёр, Их Британийн нэг эрдэмтэн шагнал хүртэхээр болсон юм. 

Энэ жил Утга зохиолын салбарт Нобелийн шагналтан тодроогүй. Дэлхийн энх тайвны төлөөх Нобелийн шагналыг Ардчилсан Конго Улсын эмэгтэйчүүдийн эмч Денис Муквеге, Иракийн Надя Мурад гэдэг эмэгтэйчүүдэд Эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгохоор болсон. Тэдний шагналыг Норвегийн нийслэл Осло хотод гардуулах юм. 

 

Эх сурвалж: wikimon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598026
0 эможи

keyboard_arrow_up