COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Умард Солонгосын гадаад хэргийн сайд өнөөдөр Монгол улсад айлчлан ирнэ

2018 оны 12 сарын 08

Умард Солонгосын гадаад хэргийн сайд өнөөдөр Улаанбаатар хотод айлчлан ирэх тухай Монгол Улсын гадаад харилцааны яам өчигдөр мэдээлжээ.

Гадаад харилцааны яамны мэдэгдэлд "Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо 2018 оны 12 дугаар сарын 8-9-нд Монгол Улсад айлчлал хийнэ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хотой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, түүний дотор ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно" гэж өгүүлсэн байна.

Хоёр улсын хооронд 1945 оны аравдугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоож байжээ. Ингэснээр Монгол улс ЗХУ-ын дараа БНАСАУ-ыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн хоёр дахь улс болсон юм.

Солонгосын дайнд Монгол улс шууд оролцоогүй ч дайны дараах БНАСАУ-ын сэргээн босголтын үйлсэд хувь нэмрээ оруулж байсан түүхтэй. Тухайлбал 1953 оны сүүлээр засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Монгол улсаас 10,000 адууг тусламж болгон Умард Солонгост илгээж байв. Мөн Солонгосын дайны үед өнчирсөн 400 гаруй хүүхдийг 1960-1970-аад оны үед хүлээн авч, өсгөн бойжуулж байжээ.

 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597989
0 эможи

keyboard_arrow_up