COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Меркелийн нар жаргаж байна

2018 оны 12 сарын 07

merkel зурган илэрцүүд

Ангела Меркель өнөөдрөөс эхлэн Германы улс төрөөс алгуурхан холдож байна. 12 дугаар сарын 7-нд буюу өнөөдөр Германы Ганбург хотноо Христийн ардчилсан намын хоёр хоног үргэлжлэх их хурал эхэлж байна. Тус хурлаас намын шинэ даргаа сонгох юм. Меркелийн хувьд намын даргад өрсөлдөхгүй. Тиймээс хэн байр сууриа эзлэхээс шалтгаалан канцлерын сүүлчийн хугацаагаа хэр тав тухтай өнгөрөөх нь шалтгаалах юм. 

Европын консерватив чиглэлтэй ууган намын нэг Христийн ардчилсан нам ийнхүү энэ хоёр өдрийн дотор шинэ тэргүүнээ сонгох гэж байна. Ангела Меркель энэ суудлын өрсөлдөөнд дахин оролцохгүй гэсэн төдийгүй 2021 онд улс төрөөс явах гэж байгаа юм. 

Ингээд хоёр хүн нэр дэвшиж байна. Эхнийх нь Фридрих Мерц буюу бундестаг дахь консерваторуудын тэргүүн асан, Меркелийн улс төрийн эртний өрсөлдөгч. Хоёр дахь нэр дэвшигч нь Ангела Меркелийн итгэмжлэгдсэн хүн, канцлерын "залгамжлагч" гэгддэг Аннегрет Крамп-Карренбауэр гэгч бүсгүй байгаа юм. 

Их хуралд 1001 төлөөлөгч оролцож байгаагаас цөөхөн хэсэг нь санал өгөх эрхтэй. Харин санал асуулгаар олонх нь Мерцийн төлөө саналаа өгнө гэжээ. 

Ангела Меркелийн хувьд тус намыг тэргүүлэх хугацаандаа намынхаа нэр хүндийг өргөж, парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулаагүй ч эвслийн тэргүүлэгч байхад гол үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ сүүлийн үед тус намын нэр хүнд муу байгаа нь бүс нутгийн сонгуульд ялагдсан зэргээс харж болно. 

Есдүгээр сарын Христийн ардчилсан холбоо/Христийн социалист холбооны эвсэл Bild am Sonntag-ын санал асуулгаар нэр хүндээрээ хамгийн доод үзүүлэлтдээ хүрч, нийт санал асуулгад оролцогчдын 26 хувь нь л Меркелийн улстөрийн эвслийг дэмжиж байна гэжээ. 

Аравдугаар сарын сүүлчээр Гессенд мужид болсон сонгуулиар тус нам таван жилийн өмнөхөөс 12 хувиар бага санал авсан. Хэдий тийм боловч Forbes сэтгүүл саяхан Меркелийг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр тодруулсан байна. 

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597982
0 эможи

keyboard_arrow_up