COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Япон улсын нийтийн тээврээр зорчих тасалбарыг 3-аас дээш хоногоор цэнэглэвэл хөнгөлөлт эдлэх боломжтой

2018 оны 11 сарын 16

Нийтийн тээврийг хөгжүүлж, түгжрэл бухимдлаас салсан улсуудын нэг болох Япон улсад түгжрэл гэдэг нь автомашины хурд 40 км/цаг хүртэл буурахыг хэлдэг юм байна.

Японы нийслэл Токио хотын автобусанд суухад том хүн 210 иен буюу 4767 төгрөг төлдөг бол хүүхэд 110 иен буюу 2497 төгрөгөөр зорчдог гэнэ.

Харин хот хоорондын автобусанд суухад хамгийн багадаа 3000 иен (68100 төг) төлдөг байна. Түүнчлэн Japan Bus Pass-ийг 3 хоногийн хугацаатай авбал 10,000 иен (227,000 төгрөг), 5 хоногийн хугацаатай авбал 12500 иен (283,700 төгрөг), 7 хоногийн хугацаатай авбал 15,000 иен ( 340,000 төгрөг) төлөх боломжтой бөгөөд давуу тал нь ирэх буцах нь багтсан байдаг аж.

Мөн 2 сарын хугацаанд хэрэглэх боломжтой юм байна. Ингэснээр гадны иргэдэд аялал жуулчлалаар явахад тасалбарын хувьд бага өртөгөөр явах боломж бүрдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
597209
1 эможи

keyboard_arrow_up