COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“McLaren Automotive” 65 сая ам.долларын хөрөнгө оруулалттай авто сэлбэгийн үйлдвэрээ Их Британид нээлээ

2018 оны 11 сарын 15

“McLaren Automotive” компани үйлдвэрлэлээ тэлэхийн тулд Их Британид авто сэлбэгийн үйлдвэрээ нээлээ.

“Formula 1”-ийн уралдааны автомашин үйлдвэрлэдэг “McLaren Automotive” компани Их Британид хоёр дахь үйлдвэрээ барихад 65 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна. Шинэ үйлдвэр нь 2020 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх ажээ. BREXIT-тэй холбоотойгоор “Jaguar Land Rover”, “BMW” компаниуд Их Британи дахь үйлдвэрээ өөр улс руу шилжүүлэхээ мэдэгдэж байсан юм. Хэдийгээр “McLaren Automotive” компани эдгээр компаниудын адилаар үйлдвэрээ Их Британиас гаргалгүй, шинэ үйлдвэр барихаар шийдсэн ч BREXIT-ийн дараа борлуулалтаа хэрхэн хадгалах нь сорилт болно гэж “McLaren Automotive”-ийн удирдлагууд тооцоолж байна. “McLaren Automotive” компани үйлдвэрлэсэн автомашиныхаа 90 хувийг АНУ, Европ, БНХАУ, Японд экспортолдог ажээ.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597160
0 эможи

keyboard_arrow_up