COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хүний эрхийг хамгаалагчид чуулаа

2018 оны 11 сарын 01

Arslan.mn

Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааны тухай НҮБ-ын тунхаг баталсны 20, Хүний эрхийн түгээмэл тунхаг баталсны 70 жилийн ойд зориулсан “ Эрхийн төлөө тэмцэгчдийн дэлхийн форум” Парис хотод эхэллээ. Чуулга уулзалтад дэлхийн  олон орноос хүний эрхийн төлөө тэмцэгч 150 гаруй хүн оролцож байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийг хамгаалах НҮБ-ын тунхгийг батлаад энэ жил 20 дахь жилтэйгээ золгож байгаа юм. “ Фронт лайн дефендерс” олон улсын байгууллагын зохицуулагч Мария Шищенкова сүүлийн 20 жилийн хугацаанд хүний эрхтэй холбоотой нөхцөл байдал гутранги харагдаж байгааг хэллээ. НҮБ-ын Бачелет хүний эрхийн асуудал эхэлсэн дээд комиссарь Мишель Бачелет хүний эрхийн төлөө тэмцэгчдийг хамгаалах тунхаг, эсвэл Хүний эрхийн түгээмэл тунхгийг хэрвээ өнөөдөр баталж гарын үсэг зурах шаардлагатай байсан бол эдгээр баримт бичгийг батлахгүй байсан гэж  үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр “ Өнөөдөр дэлхий дээр эрхийн төлөө хөдөлгөөн асар олон болсон. Урьд өмнө бол төсөөлөхөөргүй олон идэвхтэн зарим улсад ажиллаж байна” гэж тэмдэглээд олон оронд, түүний дотор өмнө нь тийм ч идэвхтэй байгаагүй Европын орнуудад ч эрхийн төлөөх тэмцэл өрнөж байгааг онцолсон байна. Үүний зэрэгцээ зөвхөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрхийн төлөө тэмцэгч 312 хүн амий алдсан нь 2015 онд тохиолдсноос хоёр дахин их тоо болж байна. Мөн эдгээр гэмт хэрэг болгоны цаана гэм буруутнууд нь ял шийтгэлгүй үлдэж байна гэж “ Эмнести интернэшнл” –ийн албан мэдээлэлд өгүүлсэн байна. Дэлхийн улс орнуудын Засгийн газар 20 жилийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж хүний эрхийн хамгаалагчид үзэж байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596778
0 эможи

keyboard_arrow_up