COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хамгийн өгөөмөр тэрбумтнуудыг зарлалаа

2018 оны 10 сарын 17

forbes uoren baffet зурган илэрцүүд

Forbes сэтгүүл сайн үйлсийн ажилд хамгийн их мөнгө зарцуулсан тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг тэрбумтан Уоррен Баффет тэргүүлжээ. Тэрбээр 2017 онд нийт 2,8 тэрбум ам.долларыг сайн үйлсийн ажилд зориулсан байна. Үүнээс Уоррен Баффет 2 тэрбум ам.долларыг Билл ба Мелинда Гейтс нарын санд зарцуулсан бол үлдсэн мөнгийг гурван хүүхдийнхээ удирддаг сайн үйлсийн санд хандивлажээ.

Жагсаалтын хоёрдугаарт мэдээж хэрэг Билл ба Мелинда Гейтс нар бичигдсэн байна. Тэд өнгөрсөн онд нийт 2,5 тэрбум ам.долларыг сайн үйлсэд зориулжээ. 

Мөн энэхүү жагсаалтад Bloomberg мэдээний агентлагийн үүсгэн байгуулагч Майкл Блумберг 700 сая ам.доллар, Walmart сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч Сэм Уолтоны гэр бүл 536 сая ам.доллар, "Open Society Foundations" сангийн үүсгэн байгуулагч Жорж Сорос 531 сая ам.долларыг зарцуулснаараа багтсан байна.

Мөн Facebook олон нийтийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукербергийн гэр бүл 400 сая ам.долларыг сайн үйлсийн ажилд зориулснаар уг жагсаалтад багтжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596128
0 эможи

keyboard_arrow_up