COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ариана Грандэ сүйт залуугаасаа салжээ!

2018 оны 10 сарын 15

Алдарт дуучин Арианэ Грандэ(Ariana Grande) сүйт залуу Пит Дэвидсон(Pete Davidson) нар өнгөрсөн амралтын өдрүүдэд сүйгээ цуцалсан байна. "Saturday Night Live" шоуны жүжигчин Пит Дэвидсон, Ариана Грандэтэй энэ оны тавдугаар сард анх танилцаж байсан аж. Тухайн үед тэднийг дөнгөж үерхэж эхэлж байгаа гэдгийг хоёр ч эх сурвалж баталсан бөгөөд энэ харилцаа тун санаандгүй эхэлсэн гэнэ. Ариана 2016 онд "Saturday Night Live” шоунд оролцох үедээ Питтэй танилцсан бөгөөд тэр цагаас хойш хосууд бие биенээ мэддэг болжээ.

Ариана Грандэ сүйт залуугаасаа салжээ!

Дуучин Ариана Грандэ "Бид хоёул бүх зүйл дууссан гэдгийг хүлээн зөвшөөрсөн" хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдэгдсэн байна. Мөн тэрээр  "Бид бие биедээ хайртай хэвээр байгаа, гэхдээ бүх зүйлд романтик сэтгэлээр хандаж болохгүй" гэжээ. 

Хосууд хамгийн сүүлд энэ сарын 10-нд Нью-Йорк хотод хамтдаа харагдсан юм.

Тухайн үед зураг авсан сэтгүүлч хэлэхдээ "Пит чихнийхээ ард Арианад зориулж бүжингийн дүрс шивүүлсэн байснаа зүрхэн хэлбэртэй болгож өөрчилсөн байсан"  хэмээн онцлон ярьжээ.

Өнгөрсөн есдүгээр сард Ариана Грандэгийн хуучин найз залуу дуучин Мак Миллер(Mac Miller) гэртээ нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг болсон юм. Эмч нарын урьдчилан дүгнэлтээр дуучин залуу хар тамхины тун хэтрүүлснээс болж 26 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэнэ. Мак Миллер Ариана Грандэ нар мөн өнгөрсөн тавдугаар сард харилцаагаа тасалжээ. Хэвлэлийнхэн Макын үхлийг тэдний салалтын шалтгааны нэг хэмээн үзэж байгаа аж. 

Учир нь Ариана Грандэг олон хүмүүс Мак Миллерийн үхэлд буруутгаж байсан бөгөөд тэрбээр хэсэг хугацаанд олон нийтийн өмнө гарч ирээгүй юм. Есдүгээр сард болсон "Emmy"-гийн шагнал гардуулах ёслолд ч Ариана Грандэ Пит Дэвидсон нар ирээгүй. Харин Пит Дэвидсон сүйт бүсгүйдээ сэтгэлийн дэм болохоор удаан хугацааны турш дэргэд нь хамт байсан бөгөөд үүнийхээ илэрхийлэл болгож олон шивээс хийлгэсэн аж. 

Хосууд энэ зун Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах 16 сая ам.долларын үнэтэй орон сууцандаа сүр дуулиантайгаар нүүн орсон юм. Пит тухайн үед нэгэн найздаа "Би үнэхээр азтай. Ариана бүх зүйлийн үнийг төлсөн" гэж хэлж байжээ. 

Одоогийн байдлаар хосуудын найз нөхөд болон нэр бүлийнхэн ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Ариана Грандэ "Сүүлийн сарууд хар дарсан зүүд шиг байлаа" гэж хэлсэн нь Пит Дэвидсон түүнтэй зүй бус харьцсан байх магадлалтай гэдэг хардлагыг ч бас төрүүлж байгаа юм. 

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596006
0 эможи

keyboard_arrow_up