COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Япон улсын паспорт дэлхийд чансаагаараа тэргүүллээ

2018 оны 10 сарын 10

japan passport зурган илэрцүүд

2018 Хенли Паспорт Индексийг олон нийтэд танилцууллаа. Тус индекс нь Олон улсын Агаарын Тээврийн холбооноос өгсөн мэдээлэлд тулгуурлан улс орнууд хэдэн чиглэлд визгүйгээр зорчих боломжтойг тооцон гарган олон улсын зэрэглэлийг тогтоодог аж.

Уг индексээс үзэхэд Япон улсын иргэд дэлхий даяар 190 чиглэлд виз авахгүйгээр зорчих боломжтой юм. Харин Японы дараа 189 чиглэлд визгүйгээр зорчих боломжтой Сингапур улс орсон байна.

Герман, Өмнөд Солонгос, Франц улсын иргэд 188 чиглэлд тус тус урьдчилан виз авах шаардлагагүй бөгөөд гуравдугаар байранд жагсжээ.

Харин Монгол улсын паспорт олон улсын зэрэглэлээрээ 80-дугаар байранд жагсжээ.

Паспорт нь олон улсын зэрэглэлээр эхний аравт орсон улс орнууд:

  1. Япон- 190 чиглэл
  2. Сингапур- 188 чиглэл
  3. Герман, Өмнөд Солонгос, Франц- 188 чиглэл
  4. Дани, Финлянд, Итали, Швед, Испани- 187 чиглэл
  5. Норвеги, Их Британи, Австри, Люксембург, Нидерланд, Америк- 186 чиглэл
  6. Бельги, Швейцарь, Ирланд, Канад- 185 чиглэл
  7. Австрали, Грек, Мальт- 183
  8. Шинэ Зеланд, Чех- 182 чиглэл
  9. Исланд-181 чиглэл
  10. Унгар, Словени, Малайз- 180 чиглэл

 

Эх сурвалж: CNN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595787
0 эможи

keyboard_arrow_up