COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Устөрөгчөөр ажилладаг галт тэргийг туршжээ

2018 оны 9 сарын 20

CoradiaLint зурган илэрцүүд

Устөрөгчийн түлшээр ажилладаг хамгийн анхны галт тэргийг Германы хойд нутагт зорчигч тээвэрт ашиглаж эхэлсэн байна. “CoradiaiLint” галт тэрэг Куксхафен-Букстехуде чиглэлд анхны тогтмол аялалаа хийлээ. Уг галт тэрэг Доод Саксон мужийн Куксхафен, Бремерхафен, Бремерфёде, Бустехуде гэсэн дөрвөн хотын хооронд зорчигч тээвэрлэх юм.Устөрөгчийн түлшээр ажилладаг анхны галт тэргийг замд үдэх ёслолд Доод Саксон мужийн Эдийн засаг, тээврийн сайд Бернд Альтхусман, Францын Alstom компанийн захирал Анри Пупар-Лафарг нар оролцсон байна. Галт тэргийг Германы Зальцгиттер хотод Францын Alstom компани зохион бүтээж угсарчээ. CoradiaLint нь цагт 140 км хурдлах ба нэг удаагийн түлш цэнэглэлтээр 1000 км зайг туулдаг аж. Устөрөгчийн хүчээр ажилладаг тээврийн хэрэгслүүдийн хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь бага байдаг. Шинэ галт тэргийг төмөр замын цахилгаанжуулаагүй хэсгүүдэд ашиглах аж. Доод Саксоны удирдлага цаашдаа дизель түлшээр ажилладаг мужийн бүх галт тэргийг устөрөгчийн түлшээр ажилладаг галт тэргээр солихоор төлөвлөж байгаа ба мужийн төсвөөс 81 сая евро гаргажээ. 

 

Эх сурвалж: Монголын үнэн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595046
0 эможи

keyboard_arrow_up