COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Мадуро Хятадаас тусламж хүслээ

2018 оны 9 сарын 18

мадуро венесуэла зурган илэрцүүдЭдийн засгийн гүн хямралд орсон Венесуэл улс Хятад улсаас хөрөнгө оруулалт татах хүсэлтэй байна. Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро Хятад улсад ажиллаж байна. Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар хэлэлцсэнээр, хоёр улс нийт 28 гэрээ хэлцэл байгуулжээ. Хятадын хэвлэлүүдийн дамжуулснаар, хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын дунд эрчим хүч, санхүүгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцжээ. Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мөн БНХАУ-ын Төрийн төв зөвлөлийн дарга Ли Көцянтай уулзсан бөгөөд ноён Ли Көцян Венесуэл улсад эдийн засгийн дэмжлэг үзүүлэхээр амласан байна. Венесуэл улсын Харилцаа, мэдээллийн яамнаас өгсөн мэдээгээр Николас Мадуро Ерөнхийлөгчийн айлчлалын дүнд Каракас, Бээжин газрын тосны орд гзар боловсруулах, алт олборлох тухай болон харилцаа холбооны нийт 28 санамж бичиг байгуулжээ. Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро ирэх Пүрэв гарагт Бээжинг зорино. 

 

Эх сурвалж: Монголын үнэн 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594964
0 эможи

keyboard_arrow_up