COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Мун Жэ Ины Пхеньянд хийх уулзалтад бизнесийн 200 гаруй төлөөлөгч оролцоно

2018 оны 9 сарын 17

Arslan.mn

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Пхеньянд хийх дээд хэмжээний уулзалтаараа Солонгосын хойгийн асуудалд ахиц авчрах эсэх нь олон улсын анхаарлыг татаж байна. Ким Чен Унтай хийсэн анхны уулзалтын дараа 83 хувьд хүрээд байсан Мун Жэ Иний рэйтинг ажилгүйдлийн түвшин, орон сууцны үнэ өссөнтэй холбоотойгоор 50 хувь хүртэл унасан аж. Тиймээс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгээс Мун Жэ Ин Ерөнхийлөгчийг дэмжигчдийн хувь хэмжээ ихээхэн хамаарч байгааг шинжээчид онцолж байна. Мун Жэ Ин энэ удаагийн уулзалтын багийн бүрэлдэхүүнд “Samsung Electronics” , “Hyundai Motor” зэрэг томоохон компанийн 200 гаруй төлөөлөгчийг багтаажээ. Ингэснээр “Энэ удаагийн уулзалтаар дамжуулан Солонгосын хойгт эдийн засгийн шинэ боломж бий болгох”-оор зорьж байгааг Ерөнхийлөгчийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Дашрамд дурдахад, дөрөвдүгээр сард болсон хоёр Солонгосын Төрийн тэргүүн нарын уулзалтаас хойш Солонгосын дайны үеэр хагацсан гэр бүлүүд уулзаж, хилийн Косэн хотод харилцаа холбооны төв байгуулсан зэрэг тодорхой ахиц гарсан юм.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594938
0 эможи

keyboard_arrow_up