COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Филиппин: 824 мянга гаруй иргэн “MANGKHUT” хар салхины эрсдэлд байна

2018 оны 9 сарын 14

“Mangkhut” хар салхи Номхон далайг гаталж, Филиппины Кагаян мужийг чиглэж байна. Улмаар бүсийн 4.3 сая оршин суугчаас 824 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсчээ. Мөн энэ муж нь Филиппины газар тариалангийн гол бүс нутаг учир хар салхины улмаас 203 сая ам.доллараар үнэлэгдэх ургацаа алдаж магадгүйг тус улсын Хөдөө аж ахуйн сайд мэдэгдсэн байна. Мөн хар салхины хурд оргил үедээ цагт 333 километр хүрч болзошгүйг АНУ-ын холбогдох албанаас анхааруулсан байна. Үүнээс гадна “Mangkhut” хар салхины хамрах хүрээнд байгаа БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуандун мужид цөмийн цахилгаан станц, газрын тос боловсруулах хэд хэдэн үйлдвэр байгаа юм. Таван жилийн өмнө тус улсын Хайян мужид болсон томоохон хар салхины үеэр 6300 хүн амиа алдаж байсан юм.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594885
0 эможи

keyboard_arrow_up