COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Европын холбоо анх удаа гишүүн улсаа шийтгэв

2018 оны 9 сарын 14

Image result for европ холбооӨнгөрсөн лхагва гаригт Европын парламентын гишүүний гуравны хоёр нь Европын холбооны гишүүн болох Унгар улсыг байгууллагынх нь үнэт зүйлсийг хүндэтгээгүй шалтгаанаар шийтгэх санал гаргажээ. Унгар улсын одоогийн ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн найман жилийн хугацаанд дүрвэгчдийн талаар хатуу бодлого барьж ирсэн. Тэрээр дүрвэгчдэд тусламж үзүүлэхийг гэмт хэрэгт тооцсон нь олны эгдүүцлийг хүргэсэн. Мөн иргэдийнхээ эрх чөлөөг боомилсон, шашин шүтлэгээр ялгаварласан бодлого явуулж байгаа нь Европын холбооны үнэт зүйлсэд аюул учруулж байна гэж үзсэнээс тус улсыг шийтгэх санал тавьжээ. Унгарын ерөнхий сайд Европын холбооны өөрийнх нь улсын эсрэг гаргасан шийдвэрийн талаар үг хэлэхдээ “Энэ нь сүрдүүлэг” хэмээн нэрлэжээ. 

 

Эх сурвалж: Өдрийн сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594867
0 эможи

keyboard_arrow_up