COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“AMAZON” компани нэг их наяд ам.доллараас өндөр үнэлгээтэй АНУ-ын 2 дахь компани боллоо

2018 оны 9 сарын 13

Image result for amazonЦахим худалдааны “Amazon” компани нэг их наяд ам.доллараас өндөр үнэлгээтэй АНУ-ын хоёр дахь компани болж байна. Тус компанийн хувьцааны ханш мягмар гаригийн арилжаагаар 1.9 хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.доллар давжээ. Түүнчлэн он гарснаас хойш зах зээлийн үнэлгээ нь 434 тэрбум ам.доллараар өссөн байна. Нэгж хувьцааны ханш нь 2015 оноос хойш дөрөв дахин өсч, сүүлийн арилжаагаар 2050:5 ам.долларт хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт  болсон байна. “Amazon” компани олон улсад үйл ажиллагаагаа тэлэх стратеги баримталж байгаа юм. АНУ-ын цахим худалдааны зах зээлийн 50, жижиглэн худалдааны есөн хувийг “Amazon” дангаараа бүрдүүлж байна. Үүнээс гадна өнгөрсөн наймдугаар сард “Apple” компани, 2007 онд “Petro China” компанийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд ам.доллар давж байсан юм. Хэдийгээр АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан үргэлжилж, олон улсад эдийн засаг тогтворгүй байгаа ч технологийн салбарын компаниудын үйл ажиллагаанд төдийлөн нөлөө үзүүлэхгүй байгааг шинжээчид онцолж байна. Үүний зэрэгцээ “Amazon” компанийн гүйцэтгэх захирал Жефф Безос хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна. “Amazon” компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч дэлхийн чинээлэг эрхмүүдийг тэргүүлж байгаа Жефф Безосын хөрөнгө 2018 он гарсаар  67 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 164 тэрбум ам долларт хүрчээ.

 

Эх сурвалж: Монголын үнэн 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594825
0 эможи

keyboard_arrow_up