COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Орос Японтой найрамдаж магадгүй

2018 оны 9 сарын 13

Image result for russia japanОХУ болон Японы газар нутгийн маргааныг зохицуулахын тулд энэ онл багтаан найрамдлын гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлжээ. “Урьдчилсан нөхцөлгүйгээр найрамдлын гэрээ байгуулъя” гэж тэрбээр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн байна. Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хуралдааны өмнө ярилцлага өгөхдөө, Япон болон ОХУ-ын хооронд найрамдлын гэрээ байгуулж, бүлэг арлуудын бүрэн эрхт байдалтай холбоотой маргааныг зохицуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр нэгдсэн хуралдааны үеэр үг хэлэхдээ “Дэлхийн хоёрдугаар дайн дуусаад 70 жил болж байгаа ч Япон, ОХУ найрамдлын гэрээ байгуулаагүй талаар Ерөнхийлөгч В.Путин бид хоёр санал бодлоо солилцсон” гэж мэдэгдээд, маргааныг зохицуулах хүсэлтэйгээ дахин илэрхийлсэн аж.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594807
0 эможи

keyboard_arrow_up