COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Байгууламж доторх хамгийн том цанын баазыг Шанхайд нээнэ

2018 оны 9 сарын 12

Арабын Нэгдсэн Эмират улсын “Majid Al Futtaim” компани байгууламж дотор байрлах хамгийн том цанын баазыг Шанхайд байгуулах төсөлд оролцохоор төлөвлөж байна. “Wintastar Shanghai” гэх энэхүү байгууламж нь 90 мянган ам метр талбайтай. Өөрөөр хэлбэл энэ нь 2005 онд Дубайд нээлтээ хийсэн “Ski Dubai” цанын баазаас гурав дахин том хэмжээтэй гэсэн үг ажээ. Түүнчлэн байгууламж дотор цанаас гадна 25 өөр төрлийн спортоор хичээллэх боломжтой юм байна. “Majid Al Futtaim” компани Африк тивийн хувьд анхны гэж тооцогдох байгууламж доторх цанын бааз “Ski Egypt”-ийг барьж, 2017 онд ашиглалтад оруулж байсан туршлагатай юм. Үүнээс гадна БНХАУ-ын 1.3 тэрбум хүн амын ердөө нэг хүрэхгүй хувь нь буюу 12.1 сая хүн цанаар гулгаж үзсэн гэх баримт байдаг. Тиймээс тус улсын Засгийн газар ирэх жилүүдэд мөсөн гулгуурын 600 орчим талбай барьж, хувийн салбарыг дэмжин 2025 он гэхэд өвлийн спортоор хичээллэдэг хүмүүсийн тоог 300 саяд хүргэх зорилт тавиад байгаа юм байна.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594802
0 эможи

keyboard_arrow_up