COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өмнөд Солонгост MERS бүртгэгджээ

2018 оны 9 сарын 12

Image result for MERS

БНСУ-д MERS буюу Ойрхи-Дорнодын амьсгалын замын хурц халдварт синдром гэж нэрлэх халдварын тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ен Засгийн газрын Онцгой байдлын комиссыг хуралдааныг есдүгээр сарын 9-нд зарлажээ. Тэмээний вирус гэгдэх уг өвчний халдвараар тус улсын иргэн 61 настай эрэгтэй халдварласан болохыг тогтоожээ. Өмнөд Солонгосын Гоц халдварт өвчний хяналт, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр өвчтөн өнгөрсөн наймдугаар сарын 16-наас есдүгээр сарын 6-ны хооронд Кувейт улсын Ал-Зоур хотод түр хугацаагаар зорчсон байна. Есдүгээр сарын 7-нд нутаг буцаж ирсэн даруйдаа гэдэсний хямрал, гүйлүэлтийн улмаас “Самсунг” эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдсэн  аж. Одоогийн байдлаар түүнтэй ойр байсан гэх 440 хүнийг ирүүлж, хяналтад авчээ. Өвчтөн нутаг буцах замдаа Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоор дамжин ниссэн байж. Урьд нь Өмнөд Солонгост гурван жилийн өмнө дээрх өвчний халдвар бүртгэгдсэн. Тухайн үед 38 хүн тус өвчний улмаас нас баржээ.

 

Эх сурвалж: Өдрийн сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594777
0 эможи

keyboard_arrow_up