COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Робот цэргээс татгалзахыг уриаллаа

2018 оны 9 сарын 10

Arslan.mn

НҮБ-ын захиргааны мэргэжилтнүүдийн ээлжит чуулган Женев хотод болж, шинэ зэвсгийн технологи, ололтууд олон улсын эрхзүйд хэрхэн нөлөөлж болохыг хэлэлцлээ. Одоогоос гурван жилийн өмнө эрдэмтэд, зохион бүтээгчид, робот техникийн мэргэжилтнүүд, хиймэл оюун ухааны салбарын судлаачид, нийгмийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид нэгдэн хүмүүсийг үй олноор хөнөөх цэрэг роботын автомат систем зохион бүтээхээс татгалзсан нээлттай уриалга захидалд гарын үсэг зурцгаасан билээ.
Уг чуулганы үеэр энэхүү асуудлыг дахин хэлэлцэж, цэргийн зориулалтаар ашиглах робот, техник зохион бүтээхээс эрс татгалзах, энэ чиглэлээр хэрэгжүүлж болзошгүй төслийг санхүүжүүлэхээс зайслхийхыг НҮБ шаардаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Нөгөө талаас  роботыг хууль бусаар зохион бүтээж, алан хядах, хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглахаас сэргийлэх нь чухал гэдгийг мөн онцолжээ.
“Lethal Autonomous Weapons Systems” буюу хүн хөнөөх автомат систем нь өгөгдсөн тушаалын дагуу даалгавар гүйцэтгэгч, программчлагдсан роботуудын систем бөгөөд цөмийн зэвсэгтэй харьцуулахад зохион бүтээхэд технологийн хувьд илүү хялбар, шаардлагатай материал нь олдоц элбэгтэй, хямд гэдгийг судлаачид анхааруулдаг.
НҮБ-ын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, улс орнууд нэгдэж, ийм технологийг зохион бүтээх, хэрэглэхийг хориглосон олон улсын эрхзүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал аж. 

Эх сурвалж: mn.cctv.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594708
0 эможи

keyboard_arrow_up