COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Мелани Трампын эцэг эх АНУ-ын иргэншил авчээ

2018 оны 8 сарын 10

Зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хадам аав ээж охиныхоо дэмжлэгтэйгээр АНУ-ын иргэншил албан ёсоор авсан байна.

“АНУ-ын тэргүүн хатагтай Мелани Трампын эцэг эх Виктор, Амалия Кнавс нар өчигдөр АНУ-ын иргэншил авсан. Тэд үүндээ маш их баяртай байгаа” гэж тэдний өмгөөлөгч Майкл Уайлдс мэдэгдлээ.

Харин тэргүүн хатагтайн ажлын алба уг асуудлаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Словени гаралтай Виктор, Амалия Кнавс нар нь ногоон картаар АНУ-д амьдарч байсан ажээ. Тэдэнтэй ойрын холбоотой эх сурвалжийн мэдээлснээр, тэд Мелани Трампын дэмжлэгтэйгээр ногоон карт авснаар АНУ-д ажиллаж амьдрах эрх нь нээгдэж, улмаар тус улсын иргэншил авах зам нь тавигдсан байна.

Гэвч гэр бүлийн визний ийм төрөл нь АНУ-д сөрөг нөлөөтэй гэж Д.Трампын Засаг захиргаа үзэн, хүчингүй болгох зорилготой байгаа билээ.

Өмгөөлөгч Майкл Уайлдс “CNN”-д ярилцлага өгөхдөө, тэргүүн хатагтайн эцэг эх ногоон карт болон иргэний харьяаллаа хэрхэн авсан талаар тайлбар өгөхөөс татгалзаж, Д.Трампын Засаг захиргааны цагаачлалын бодлогыг буруушаасан байна. Би гэр бүлүүдийг нэгтгэх зарчмыг баримталдаг бөгөөд энэ нь цагаачлалын бодлогын үндэс суурь юм гэж тэрбээр мэдэгдэв.

Эх сурвалж: MONTSAME.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593699
0 эможи

keyboard_arrow_up