COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп Венесуэлийг цэргийн хүчээр эзлэх боломжийг сонирхож байжээ

2018 оны 7 сарын 05

Өнгөрсөн оны наймдугаар сард Цагаан ордонд Венесуэлийн эсрэг авах хориг арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байхад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн зөвлөхүүдээс бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд тус улсыг цэргийн хүчээр эзлэх боломжийг асууж байжээ.

Тухайн уулзалтад оролцож байсан төрийн нарийн бичгийн дарга асан Рэкс Тиллерсон, үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Макмастер нар ерөнхийлөгчийнхөө асуултад нэлээд цочирдож байсныг нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлсэн байна.

Тэд хоёул албан тушаалаасаа сүүлд огцорсон юм. Гэвч албаныхан ийм санаа Латин Америкийн бусад орнуудын удирдагч нараас дэмжлэг авахгүй, хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг тайлбарлаж байжээ.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59294
0 эможи

keyboard_arrow_up