COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамп, Владимир Путин нар ирэх сарын 16-нд Финландад уулзана

2018 оны 6 сарын 29

Arslan.mn

АНУ, ОХУ-ын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт ирэх сарын 16-нд Финландын нийслэл Хельсинкид болно гэж Кремль болон Цагаан ордон мэдээллээ.

Талууд хоёр улсын харилцаа, аюулгүй байдалтай холбоотой өргөн хүрээний асуудлууд хэлэлцэх аж. ОХУ барууны орнуудтай төдийлөн таагүй харилцаатай байгаа үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт болж байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бельгид NATO-ийн гишүүн орнуудын уулзалтад оролцож, Их Британид Тереза Мэйтэй уулзсаныхаа дараа Владимир Путинтэй уулзахаар Хельсинки хотыг зорих ажээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59134
0 эможи

keyboard_arrow_up