COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын Батлан хамгаалахын сайд сүүлийн 4 жилд анх удаа БНХАУ-д айлчилж байна

2018 оны 6 сарын 27

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис Бээжинд айлчилж байна.

Arslan.mn

Энэхүү айлчлал АНУ-ын Батлан хамгаалахын сайд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа БНХАУ-д айлчилж байгаа гэдгээрээ энэ удаагийн айлчлал анхаарал татаж байгаа юм. Түүнийг БНАСАУ-ын асуудлаар БНХАУ-ыг хамтарч ажиллахыг уриална гэж ажиглагчид таамаглаж байна. БНХАУ-ын талаас Жэймс Мэттисийн айлчлалтай холбогдуулж “АНУ, БНХАУ батлан хамгаалахын салбарт хамтарч ажиллах нь чухал” гэж онцоллоо. БНАСАУ-ын асуудалд БНХАУ чухал үүрэгтэйг ажиглагчид онцолж байгаа юм. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин сүүлд хийсэн мэдэгдэлдээ "БНХАУ Пхеньяны асуудалд өмнөх шигээ идэвх оролцоотой байна" гэдгээ мэдэгдсэн юм. Хэдий тийм боловч Жэймс Мэттисийн айлчлал АНУ, БНХАУ-ын дунд худалдааны асуудал даамжирсан үед болж байна. Энэ утгаараа түүний БНХАУ-ын эрх баригчидтай хийх уулзалт хэр үр дүнтэй болох нь тодорхойгүй байгаа ажээ.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59017
0 эможи

keyboard_arrow_up