COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Хамгийн өртөг өндөртэй 15 хот

2018 оны 6 сарын 27

“Mercer” олон улсын зөвлөгөөний фирмээс гаргасан 2018 оны судалгаанаас үзэхэд Хонг Конг нь гадаадад тогтмол амьдрах хүмүүсийн хувьд хамгийн өртөг өндөртэй хотоор тодорчээ.

Энэхүү судалгааг орон сууцны үнэ, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа худалдан авах чадвар зэрэг 200 гаруй эд зүйлийн үнийг харьцуулж гаргадаг байна. 

Энэ жил Токио хоёрдугаар байранд орж, Цюрих, Сингапур, Сөүл хотууд удаалжээ. Ийнхүү 24 дэх удаагийн тус судалгаагаар Азийн орнууд тэргүүлж байна. Харин гадаадад оршин суухад хамгийн өртөг бага орноор Тунис, Бишкекийн дараа 209 дүгээр байранд Ташкент оржээ.

Барууны орнууд АНУ долларын эсрэг өөрийн үнэ ханшыг барьсны үр дүнд гадаадад оршин суух өртөг ихэссэн. Харин АНУ-ын хотуудын өртөг бусад улсын валютаас хамааран багассан байна.

Гадаадад оршин суухад хамгийн өртөг өндөртэй 15 хот:

  1. Хонг Конг (Хятад)
  2. Токио (Япон)
  3. Цюрих (Швейцарь)
  4. Сингапур
  5. Сөүл (Өмнөд Солонгос)
  6. Луанда (Ангол)
  7. Шанхай (Хятад)
  8. Нджамена (Чад)
  9. Бээжин (Хятад)
  10. Берн (Швейцарь)
  11. Женев (Швейцарь)
  12.  Шэнзэн (Хятад)
  13. Нью Йорк (АНУ)
  14. Копенхаген (Дани)
  15. Гуанжоу (Хятад)

Эх сурвалж: BBC, CNN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
58998
1 эможи

БОЛДМАА
2018-06-28 13:54
УЛААНБААТАР ӨРТӨГ ӨНДӨРТӨЙ
Мэдлэгэ
2018-06-28 11:24
Энэ нөхөр юм уншиж мэдсэнийхээ дараа бичээчэй. Орос Москва ордог юм гэдгийг мэддэггүй юмуу. Саяхан зурагтаар гараа биздээ 1 хас фотболк гэхэд манайхаар 100000 мянга гэж байсан санагдаж байна.
Зочин
2018-06-27 20:11
16-т Улаанбаатар хот.60 сая малтай Монгол улсын нийслэлд мах нь 10000 төгрөг буюу 4 доллар.
зочин
2018-06-27 18:25
улаанбаатар хамгийн өндөр өртөгтэй хот шүү дээ
Зочин
2018-06-27 14:29
Гарчигаа зөв өгөхсөн дөө, зайлуул гэж
keyboard_arrow_up