COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Япон улс зочин ажилчдыг оруулах журмаа зөөлрүүлнэ

2018 оны 6 сарын 18

Япон улс ажиллах хүчний дутагдлаа нөхөхийн тулд гаднаас 500 мянган ажилчин оруулах боломжийг нээж, цагаачлалын журамдаа өөрчлөлт хийхээр зэхэж байна.

Баасан гарагт болох танхимын хуралдаанаар хөдөлмөрийн хомсдолтой хөдөө ах ахуй, нийгмийн халамж, барилга, зочид буудал болон хөлөг онгоцны үйлдвэрлэлд ажиллах гадаадын иргэнд “тохирох ур чадвартай” оршин суугчийн статус олгох асуудлыг шийдвэрлэх гэж байна.

Уг төлөвлөгөө Япон улс ажиллах хүчнийхээ дутагдлыг нөхөхдөө зочин ажилчид ирүүлэх замаар шийдэх бодлогын томоохон шилжилт хийж буй аж. Одоогийн байдлаар гадаадын ажилчдын олонх нь тус улсад оюутны болон дадлагажигчийн визээр орж ирдэг байна. Японы нийгэм цагаачдад илт дургүйцдэг байсан ба өнгөрсөн долоо хоногт албан ёсоор яригдаж эхэлсэн албан ёсны баримт бага эсэргүүцэлтэй тулгарснаас үзэхэд гаднын ажилчдад аядуу хандах болсон нь ажиглагдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58640
0 эможи

keyboard_arrow_up