COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хятад хакерын бүлэг Монголын мэдээллийн санд нэвтэрсэн байж болзошгүй

2018 оны 6 сарын 18

Холбоотой Зураг

БНХАУ-ын  хакерын бүлэг Монголын үндэсний мэдээллийн санд нэвтэрч Засгийн газрын вебсайтад чимээгүйхэн  вирус тараасан байх магадлалтай талаар  Kaspersky Lab компани мэдэгдсэн байна. Хятадын APT27, EmissaryPanda, IronPanda and LuckyMouse гэх мэт янз бүрийн нэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг Хятадын хакерын бүлэг мэдээллийн сангийн ажилчдын и-мэйл хаягт нэвтэрч улмаар засгийн газрын дэд бүтцийг хянах зорилгоор нэвтэрсэн гэжээ. Ажиллагааг 2017 оны сүүлээр эхлүүлсэн ба энэ оны гуравдугаар сард олж илрүүлсэн байна. Бээжинд төвтэй гэгдэх тус хакерын бүлэг АНУ-ын Батлан хамгаалахын сайтад нэвтрэх оролдлого хийсэн гэх мэдээлэл байдаг.

APT27 гэх нэрээр танигдсан  хакерын  бүлэг өмнө нь биткоин буюу цахим олборлолтын гэмт хэргийг тагнадаг байсан бол Хятадын засгийн газрын дэмжлэгтэй улс орнуудын дотоод сүлжээнд нэвтрэн нууц мэдээлэл тандах зорилготой байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа юм. Албаны хүний мэдээлж байгаагаар аливаа нэг улс орны мэдээллийн санд нэвтэрнэ гэдэг аюултай. Мэдээллийн сан нь  мэдээллийн өгөгдлийн үнэт эх сурвалж байдаг’ гэжээ. Мэдээллийн сан дахь зарим вебсайтууд өртсөн байх магадлалтай бөгөөд домэйнд зочилсон хүмүүс мөн вируст өртөх аюултай гэжээ.  

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
58631
1 эможи

keyboard_arrow_up