COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ким АНУ-д, Трамп БНАСАУ-д айлчлахаар боллоо

2018 оны 6 сарын 13

Arslan.mn

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын АНУ-д айлчлах урилгыг хүлээн авлаа. Харин Америкийн төрийн тэргүүн Пхеньянд айлчилна гэдгээ зөвшөөрсөн тухай Хойд Солонгосын Төв цахилгаан мэдээллийн агентлагаас мэдээллээ. 

"Ким Жон Ун Трампыг Пхеньянд тохиромжтой үедээ айлчлахыг урьсан. Харин Трамп Ким Жон Уныг АНУ-д ирээрэй гэсэн. Хоёр улсын төрийн тэргүүнүүд бие биеийнхээ урилгыг дуртайяа хүлээн авсан бөгөөд үүнийг БНАСАУ, АНУ-ын харилцаан дахь нэг чухал үйл явдал гэдэгт итгэж байгаа юм" хэмээн агентлагт тэмдэглэжээ. 

Өчигдөр Сингапур улсад АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн түүхэн дээд хэмжээний уулзалт болж өндөрлөсөн билээ. 

Доналд Трамп, Ким Жон Ун нар 45 минутын турш нүүр тулан ярилцаж, дараа нь туслахуудаа нэгтгэсэн. Хэлэлцээрийн үр дүнд талууд хоёр талын харилцааг шинэ хэлбэрээр гаргаж ирэх баримт бичигт гарын үсэг зурж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудалд ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. 

Трамп энэхүү уулзалтаа "маш сайхан" болсон хэмээгээд Хойд Солонгосын удирдагчтай таамаглаж байснаас ч илүү учир зүйгээ ололцсон гэжээ. 

Тэгвэл Ким Жон Ун энэхүү хэлэлцээрийг "шинэ эхлэл" хэмээгээд АНУ-тай харилцах харилцаанд томоохон өөрчлөлт гарна гэж дүгнэжээ. 

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58421
0 эможи

keyboard_arrow_up