COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Николас Мадуро Венесуэлийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

2018 оны 5 сарын 22

Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд социалист удирдагч Николас Мадуро ялалт байгуулсан талаар тус улсын Үндэсний сонгуулийн зөвлөл мэдээллээ. Санал хураах төвүүдийн 93 хувь нь эцсийн дүнгээ ирүүлснээс Николас Мадуро 5.8 сая хүний санал авсан байна. Энэ нь хамгийн ойрын өрсөлдөгч Хэнри Фалконоос дөрвөн саяар илүү санал авсан гэсэн үг юм. Хэдий тийм боловч сөрөг хүчний удирдагч Жавиар Бартучи хууль бус сонгууль болсон гэж үзэж, дахин сонгууль явуулахыг шаардсан байна. Учир нь тэрбээр "Сонгуулийн дүнд хөндлөнгөөс нөлөөлсөн" гэж үзэж байгаа ажээ. АНУ болон бусад улс орнууд ч мөн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдээд байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57553
0 эможи

keyboard_arrow_up