COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Марк Зукерберг Европийн парламентийн ерөнхийлөгч Антонио Тажанитай уулзана

2018 оны 5 сарын 17

Европийн парламент Марк Цукербергийг уулзахаар урьжээ

Европийн парламентийн ерөнхийлөгч Антонио Тажани ирэх долоо хоногт Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийг уулзалтад урьжээ.  Марк Зукерберг тэдний саналыг уриалгаханаар хүлээн авчээ. Уулзалтын үеэр Марк Зукерберг Европийн парламентийн төлөөлөгчидтэй фэйсбүүк хэрэглэгчдийн аюулгүй байдлын асуудал дээр хийж буй өөрчлөлт дэвшил зэргийн талаар санал солилцох аж.

Өнгөрсөн сард болсон 87 сая фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсан дуулианы хэргийг эргэн сөхвөл тэдгээрийн 2,7 сая орчим нь Европийн иргэд байсан талаар Европийн парламент мэдэгдэлдээ дурджээ. 

Дашрамд дурдахад Их Британи Умард Ирландийн Вант Улсын парламент дээрхитэй ижил саналыг Марк Зукербергт хэд хэдэн удаа тавьсан хэдий ч тэрээр одоо болтол саналаас татгалзаад байна. 

Эх сурвалж: CNN.COM
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57377
0 эможи

keyboard_arrow_up