COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Кэйт Мидлтон гурав дахь хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт хүргэгджээ

2018 оны 4 сарын 23

Arslan.mn

Кэмбрижийн гүнгийн ахайтан Кэйт Мидлтон гурав дахь хүүхдээ төрүүлэхээр өнөөдөр өглөө  Лондоны Гэгээн Мэригийн эмнэлэгт хүргэгдсэн талаар bbc агентлаг мэдээллээ.

Ханхүү Уилльям, ахайтан Мидлтон нар хүү Жорж, охин Шэрлоттыг мөн уг эмнэлэгт төрүүлж байсан юм.

Кэнсингтоны ордон Мидлтоныг хөл хүнд болсныг өнгөрсөн оны есдүгээр сард зарлаж байв. Тэрээр ахайтан Кэйт Мидлтон 36 насандаа гурав дахь хүүхдээ төрүүлж байгаа бөгөөд  одоогийн байдлаар хүүхдийн хүйс тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: bbc.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56396
0 эможи

keyboard_arrow_up