COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ажилтнаа доромжилсон Korean Air-ын захирлыг албанаас нь түдгэлзүүлжээ

2018 оны 4 сарын 19

”Korean Air” компанийн захирлын бага охин ажилтныхаа нүүр рүү ус цацсан тухай гомдол гарсны улмаас цагдаагийн газраас түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан эсэхийг шалгаж  байгаа билээ. Энэ хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн учраас үйлдвэрчний эвлэл нь Чо Хюн-Минийг дэд захирлын албан тушаалаас нь огцруулахыг шаардсан байна.

Үйлдвэрчний эвлэлийн шаардлагын дагуу “Korean Air” мэдэгдэл гаргаж,  Чо Хюн-минийг энэ  сарын 16-наас мөрдөн байцаалтын дүн гарах хүртэл албан тушаалаас нь түдгэлзүүлэхээр болсон гэжээ. Чо Хюн-мин өөрийнхөө энэ үйлдлийг тэнэг үйлдэл хэмээгээд олон нийтээс уучлал гуйсан юм.

“Korean Air” өнгөрсөн баасан гаригт хэвлэлд гарсан мэдээлэлд залруулга хийж, Чо Хюн-мин савтай ус биш, аягатай ус шидсэн, гэхдээ хүний нүүр рүү цацаагүй гэж мэдэгдсэн боловч тус компанийн өв залгамжлагчидтай  холбоотой ёс зүйгүй үйлдэлд эгдүүцэж, бухимдсан олон нийтийн дургүйцлийг намжааж чадаагүй. “Korean Air” компанийн захирлын ууган охин Чо Хюн-А бас 2014 онд самар таваглаж өгөөгүй хэмээн онгоцны үйлчлэгч рүү асч, нислэгийг хойшлуулснаас болж нэг жил шоронд хоригдох ял сонссон ч батлан даалтаар гарч байсан билээ.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56264
0 эможи

keyboard_arrow_up